Friday, September 7, 2007
Monday, September 3, 2007
Сонордуулга
Та бүхэнд ялангуяа эмэгтэйчүүддээ нэг бүсгүйн блогийг танилцуулах гэсэн юм. Мэдээж загварт сонирхолтой эрчүүдэд нээлттэй. Хааяа нэг энэ блог дээрх бичлэгүүдийг уншихаар эмэгтэй хүн гэдгээрээ бахархах юм хэхэ. Та бүхэн ороод үз таалагдана гэдэгт найдаж байна. Fresh Fashion. Загварын талаар өөрийн бодож явдаг зүйлийн талаар жаахан хуваалцахад зарим хүмүүс сайхан хувцаслаж, сайхан харагдахын тулд заавал сүүлийн үеийн загварын, үнэтэй цэнэтэй хувцас өмсөх хэрэгтэй гэж ойлгодог. Хувцаслахад их учир бий. Үнэтэй байлаа гээд, нэг бол сүүлийн үеийн загвар байлаа гээд заавал таньд зохино гэсэн үг биш. Хамгийн гол нь өөрт зохимжтой хувцасыг л сонгох хэрэгтэй. Харин таны өмссөн зүйл чанарлаг байх тусмаа гялтганасан хэврэг хувцаснаас сайхан харагддаг гэдгийг үргэлж санаарай.Thursday, August 30, 2007
Би эргэж ирлээээ...
Хөөх блогтоо хамгийн сүүлд 5 сард л бичлэг нэмсэн байна шд. Нилээн удаан блогтоо салхи оруулаагүй юм байна. Цаг хугацаа ч харавсан сум мэт өнгөрөх юмдаа. Гэтэл сүртэй хийж бүтээсэн юм алга дөө. Энэ урт хугацаанд юу хийвээ гээд бодсон чинь ажил, ажил, наадам, ажил, ажил л юум шиг байна. Арай сонирхолтой нь гэвэл сая ээлжийнхээ амралтыг аваад. Ажилчин ангид шилжсэнээс хойш анх удаа ээлжийн амралт авч байгаа маань энэ. Энэ удаа ч яахав жаахан туршлагагүйтсэн л дээ. Хэд хоног амралтанд очиж амарсныг эс тооцвол ерөнхийдөө хотдоо л байлаа. Харин хаа очиж очсон амралт хоол, унд, агаар сайтай байсан болохоор тэр хэдэн хоногт их сайхан амарч авсан. Ажлын үеэр бол сайхан унтах юмсан гэж бодогдоод байдаг мөртлөө яг цагаа тулахаар унтахгүй өглөө бараг 7 хагас гэж сэрээд өглөөнийхөө цайнд төвөггүй орчоод байхын. Тэгээд сайхан агаарт байж байгаад хотод ирсэн чинь бүр нэг хэрэг алгаа. Агаар бол авах юм байхгүй. Ирсэнээс хойш хэдэн өдөр толгой өвдөв. Тэгээд л амралтын хугацаа дуустал хотдоо нэг л их ажилтай хүн шиг баахан л гадуур явлаа. Сүүлдээ бараг амралтнаас залхаад ажилдаа ормоор санагдаж байна лэ. Ер нь дараагийн удаа бол дэмий хотод байж байхаар сайхан хөдөө нутгаар явж монгол оронтойгоо танилцсан нь дээр юм байна лээ. Монголчуудад зориулсан хөтөлбөртэй аялал байдаг гэж сонссон. Тэрэнд хамрагдаад л сайхан газар нутаг үзсэн шигээ явбал илүү үр дүнтэй амралт болох юм байна. Нэг бол өөрөө орчуулга хийгээд зуулчидтай явсан ч яахав дээ. Сайхан л амраад ирэх байх. Хөдөө нутгаар явах ч сайхан шүү.

Wednesday, May 16, 2007
Deegii Concert 2007
Та бүхэнд хэлсэн ёсоороо "Deegii Concert 2007" тоглолтын талаар жаахан сэтгэгдлээ бичье. Ер нь их дажгүй шүү. 100% амид тоглолт болсон. Бусад тоглолтуудыг бодвол арай гайгүй, эхлэх цагаасаа 20 минутын дараа эхэллээ. Тоглолт Memory Pop оркестртэй хамтарсан эхний хэсэг болон Сарны Чулуу чуулгатай хамтарсан удаах хэсэг гэсэн 2 хэсгээс бүрдэж байсан. Эхний хэсэг нь голдуу сонгодог талдаа бүтээлүүд тоглогдож, хоёрдах хэсэгт ардын аялгуу түлхүү орж ирлээ. Сонгодог хэсэг бол мэдээж гоё, харин хоёрдох хэсгээс хамгийн сэтгэгдэл төрүүлсэн аяз бол хийл, морин хуурын хослол байлаа. Тэр харин их шинэлэг гоё санагдсан шүү. Сарны чулуу чуулгынхан үнэхээр гоё байна лэ. Тэр бүжигчид, хөгжимчид, хувцаслалт энэ тэр гээд л. Соёлын төв ордонд болсон болохоор юун Palace, зориулалтын газар цаанаа л ондоо.
Гэхдээ бас яаж зүгээр байхав. Дахиад л эгдүүцэл хүргэсэн юм боллоо. Тэр юу вэ гэхээр миний ард нэг 2 авгай сууж байлаа (дүргүй хүрээд авгай гэв). Ёоо нөгөө 2 авгай чинь бараг тоглолтын турш юм яричдийм даа. Ялангуяа эхний сонгодог хэсэг дээр нь хүн нээх гоё чих тавиад сонсох гэхээр л ард дүнгэр дүнгэр хийтэл яриад, анхаарал сарниулаад болдоггүй дээ. Бүр дургүй хүрмээр. Яриа нь сонсогдоод үнэн ядаргаатай. Бүр ярих юм мундсан биш угаалгын машины тухай хүртэл яриж тэнэгтдийн. Ёстой тэнэгээ. Тэгээд яриж байснаа нэгнийх нь утас учиргүй дугардаг байгаа. Утасныхаа дууг хаахад яадаг байнаа. Тэгээд сандраад унтраах болов уу гэтэл хэнэгчгүй утсаа аваад ярихын. Тэд нар л лав өөрсдөө үзэхийг хүссэн дээ тэнд ирээгүй байхаа. Хэн нэгэн хүү, охин нь л сайхан юм үзүүлчих санаатай билетийг нь авч өгсөн байх. Түүнээс үнэхээр үзье гэж бодоод өөрсдөө 10 мянгаар билет аваад ирсэн хүн бол яавч тэгэж яриж тэнэгтэхгүй дээ. Бусдад саад болоод байна гэж хэлмээр л санагдаж байлаа. Гэхдээ манайхан их хэцүү хүмүүс. Ялангуяа авгай нар бол өөрөөс дүү бага залуу хүн хүнд юм хэлэх эрхгүй юм шиг л бодоцгоодог хүмүүс. Тэгээд хэлчихвэл аягүй бол жаахан юм байж гэж ирээд л бүр бусад хүмүүст саад болсон хэрэг болох байх гэж бодоод тэр хоёрыг ярих тоолонд нь тэвчиж өнгөрөөв өө хөөрхий.
Гэхдээ тоглолт нь янзтай байсан шүү. Дараа "2008" нь болвол арай илүү урагшаа суудал авч байгаад тухтай үзнээ.

Monday, May 7, 2007

Зарлал хэхэ
За хө цаана чинь Хийлч Дээгийгийн тоглолт болох гэж байна шүү дээ (магадгүй аль хэдийн мэдсэн байж болох хэхэ). Мэргэжлийн хүмүүсийн хувьд ямарыг нь сайн мэдэхгүй юм. Надаа л бол их таалагддаг. Дээр Нюансын тоглолтон дээр тоглож байсан. Урид нь ТВ-ээр гэхээс биш яг тайзнаас нь харж байгаагүй юм даг. Ганцаараа гэхэд үзэгчидээ дажгүй сайхан хөгжөөчихдөг юм байна лэ. Дээрээс нь энэ удаагийн тоглолтон дээр нь Сарны чулуу чуулга, Memory pop orchestra гээд л хамтран тоглох юм байна лэ. Тэгэхээр гоё тоглолт болох байхаа. Би л лав үзнэ гэж бодож байгаа. Жаахан уриалга хэлэхэд хэрэв миний блогийг уншиж буй хүн байвал танд энэ тоглолтыг заавал үзээрэй гэж санал болгож байна. Нэгэн оройн сэтгэлийн цэнгэл эдлэх байх шүү. Аан бас Соёлын Төв Өргөөнд болно шд. Тэгэхээр дээрийн миний муулаад байсан UB Palace-аас хамаагүй гоё байх нь мэдээж. За тэгээд
тоглолтоо үзчихээд сэтгэгдлээ бичнээ. Үзээгүй хэн нэгэнд нь ч мөн сонирхолтой байх байлгүй.

Friday, April 27, 2007
Сэтгэгдэл
Ойрд блогоо огт шинэчилсэнгүй. Бичье гэхлээр бичих ч юм олдохгүй байх юм. Сонин юмаа. Уг нь гэгээлэг юм бичих юмсан гэж бодсон боловч толгой дотор дандаа л гэгээгүй, гутранги бодлоор дүүрсэн мэт. Яагаад ийм хоосон юм шиг оюун ухаантай болчихсоноо ч мэдэх юм алга. Ямар нэгэн сонирхолтой, шинэлэг юм дутагдаад байх шиг байна. Уг нь би өөрөө тэр сонин хачин зүйлийг эрж, хайж , бий болгох ёстой байх л даа. Гэхдээ сүүлийн үед ингэж өөдрөг байхыг хичээхээс ч дургүй хүрээд байхын. Уг нь гайгүй цоглог хүн юмсан. Бүх л юм санаанд хүрэхгүй, уурлах нь олонтаа байдаг болж. Заримдаа яагаад тэгэж юм бүхнийг өөртөө хамааруулж уурлаж байдаг юм болоо яршигтай юм гэж бодогдох юм. Угаасаа л бүх юм төгс төгөлдөр байхгүй нь хэний ч мэдэх мэдээжийн зүйл байхад юунд ингэж өөрийгөө зовооно вэ?
Одоо бодоход арван жил, их сургууль гээд л сайхан байж дээ. Арван жил, их сургуулиа санаж байна.
Нээрээ урьдны бичлэг дээрээ Нюансийн тоглолтын талаар дурдаж байсан даа. Анхны тоглолт нь гэхэд их дажгүй болсон шүү.
Яахав зарим нэг дутагдалтай зүйлүүд харагдаж л байна лэ. Гэхдээ яахав дээ анхных юм хойно цаашдаа гайгүй болох биз. Зарим нэг дутагдалтай гэх зүйл нь юу вэ гэхлээр хамгийн гол нь бүрэн оркестр байхгүй байсан нь харамсалтай. Түүнээс биш тэр 3 залуугийн хоолой бол үнэн тасархай. Харин тэр Palace бол ёстой сөнөцөн гэх нь ч хаашаа юм, ямар ч байсан шаардлага хангахгүй, зөвхөн мөнгөний араас хөөцөлдсөн газар юм шиг санагдсан. Улаанбаатардаа гайгүй том нь тулдаа л хүмүүс тоглолтоо хийдэг байхдаа. Урьд нь тийм тэнэгийг нь тэгэж их мэдэрч байсангүй. Угийн нээх тоглолт энэ тэр үзээд байдаггүй болохоор. Ам барисан худлаа хамтлагуудыг тэнд очиж үзэж байснаас зүгээр л жижиг pub-уудын амьд тоглолт үзсэн нь дээр байдын. Харин Нюанс бол
ондоо л доо. Тийм ч болохоор үзэхийг хүссэн юм. Palace-н хувьд зүгээр л нэг ам барьж дуулдаг хэдэн худлаа дуучидаа зориулагдсан, бүрэн оркестр байрлах газар ч байхгүй, тэгээд хоёр захын суудлаас бол юу ч харагдахгүй, өсгөгч нь чихэнд тулж орилоод л, тэгээд тийм байж билетны үнэ нь ямар ч ангилалгүй адилхан гээд л ер нь шал тэнэг санагдсан. Хэн нэгэн мөнгөтэй хүн байдаг бол нэг сайхан стандарт концертын зал, жинхэнэ сэтгэлээсээ хийсэн шиг хийчихгүй л юм байхдаа. Уг нь Нюанс дуурь бүжгийн театрдаа хийсэн бол илүү чанарлаг болох байсан байх. Харин арай цөөхөн хүн үзэх байх л даа. Гэхдээ л чанарлаг бол хамаа байжуу. Манайх хэзээ нэг сайхан 100% live тоглолт зохион байгуулдаг болох юм болоо. Тэгээд юм л бол гадаад гээд л гадаад хүн авчирч мангартаад л. Тийм мэдрэмжгүй хүмүүс байдын байх даа. Ёстой гайхмаараа.
Тэгсэн BX-н тоглолтон дээр нөгөө монголдоо нэрт гитарчин Өөжгий бас бус хөгжимчид тоглож байсан. Хамгийн онцгүй нь ганц хоёр дуун дээр нь гарчаад л бусад дээр нь гарч ирээгүй. Бодвол хөлс, мөнгө нь дутагдаа биз. Мэдээж тэр хэд бол овоо л үнэтэй байж таараа. Гэхдээ л дөнгөж эхлэж байгаа залуу халаадаа үнэгүй биш юмаа гэхэд хямдхан тоглоод өгчих сэтгэл алга л байж дээ. Ер нь үнэгүй байсан ч яадийн. Сэтгэл шд. Тэгээд гитар энэ тэр бол хаа ч тоглосон дургүйцээд байхааргүй хамгийн дуртай хобби нь баймаар юм. Бас л гайхмаараа.

Thursday, February 15, 2007

Амьдрал аа гэж...
Хүн ер нь яах гэж амьдардаг вэ? Мэдээж би амьдралыг дүгнэх хэмжээнд хүртэл хангалттай амьдарч туршлага хуримтлуулаагүй нэгэн л дээ. Гэхдээ минийхаар бол хүн мэдрэх гэж амьдардаг мэт. Уйтгар гуниг, баяр баясгалан, хайр дурлал, үзэн ядалт гээд л бүгд л хүний сэтгэлийн илрэл. Бүхий л зүйл мэдрэмжтэй холбоотой байдаг гэдэгтэй маргах хүн байхгүй бизээ. Сайхан хоол идэх, сайхан хувцах өмсөх, сайхан амьдрах гээд л. Яагаад сайхан гэж? Мэдээж сайхан гэж мэдрэгдэж байгаа учраас л сайхан. Хүн бүрийн сайхны мэдрэмж өөр өөр байдаг. Заримдаа сайхан гэсэн зүйл маань хэмжээнээсээ хэтрэхээрээ муухай болж хувирна. Яагаад вэ гэхлээр ямар нэгэн юм хэмжээнээсээ хэтрэхээрээ утгаа алддаг. Хичнээн хөрөнгө мөнгө, орон байр бүхий л зүйл байлаа гээд тэр хүнд сайхан гэсэн мэдрэмжийг төрүүлж чадахгүй, сайхан гэдгийг нь өөрөө мэдэрч чадахгүй л бол тэр хүний хувьд амьдрал аз жаргалгүй мэт санагдах бизээ. Тэгэхээр сайхан амьдрах, аз жаргалтай байх гэдэг маань тухайн хүний сэтгэл санаанаас их шалтгаалах бололтой юм. Ингээд бодохоор хүн өөрийн амьдарч байгаа өнөөдрөөсөө сэтгэл ханамж авч чаддаг байх хэрэгтэй юм болуу. Гэхдээ сэтгэл ханалаа гээд ямар нэгэн хүсэл мөрөөдөл, төлөвлөгөөгүй байна гэсэн үг биш юм. Өөрийн хүсэж байгаа сайхан амьдрал, сайхан гэх бүхий л зүйлд хүрэхийн төлөөх бяцхан төлөвлөгөөг өөртөө бий болгож түүндээ хүрэхийн төлөө хичээхийн хамтаар өнөөдөр байгаа амьдралаасаа ч гэсэн таашаал авахын тулд өдөр бүрийг сонирхолтой өнгөрөөж чадвал л хүн болж төрсөний утга учир гарах бизээ. Ингээд л хараад байхад ямар нэгэн төлөвлөгөө, хүсэл, зорилго бүхэн угтаа бид бүхний байнга яриж байдаг аж жаргал, сайхан амьдралд чиглэж байдаг билээ. Харин тэр аж жаргалтай сайхан амьдрал гэдгийг нөгөө л нэг мэдрэмж маань л мэдрэх болно.
Хатмал цөлд явахад хар ус амттай
Харанхуй шөнийн дунд өнчин зул гэрэлтэй
Жаргал ховор цагт жаргалын бага нь амттай
Хэт элбэг жаргал дунд хэсэгхэн зовлон бас амттай
Ингэхэд ер нь жаргал гэж илэрхийлж юуг хэлдэг юм болоо
Хүндэт тэр жаргал тэгээд хүн бүхэнд адилхан уу
Үгүй ээ
Үүлэнд хэлбэр байхгүй
Үйсэнд ширхэг байхгүй
Үнсэнд тоо байхгүй
Усанд өнгө байхгүй
Утаанд үнэ байдаггүй
Ургамалд дуу байдаггүй
Учир нь гэвэл хэтэрхий баян байгаль
Хэлбэрт захирагдах дургүй гэнэ
Хэнд юу сайхан бэ гэдгийг
Хэлж тогтоож болдоггүй гэнэ
Амттаны сайханыг идэж өнгөтний сайханыг өмсөж
Аливаад дутах зовлонгүй амар жимэр суухыг
Зарим хүн жаргал гэнэ
Залхаж хагас нь зовлон гэнэ
Гэтэл бусдаас харамлах өмчгүй
Будаж гоодох гоёлгүй
Буруудсан ч зөвдсөн ч
Хувьдаа буйдхан тэнэж явахыг
Эр хүний жаргал гэнэ
Энэ насны зовлон ч гэнэ
Сайн хүлэг унаад сайхан эмээл тохоод
Хүүхний сайхантай ханьлаад хүнд гайхуулж явахыг
Хамгийн дээд жаргал гэнэ
Хагас нь бас зовлон гэнэ
Гэтэл хүн тоохгүй унаатай хүүхэд ч тоохгүй эмээлтэй
Амьтан тоохгүй эхнэртэй амиа борлуулж суухыг
Алд биений жаргал гэнэ
Арчаа байхгүй зовлон ч гэнэ
Төрийн тушаал тэвшиж
Төмөр царай царайлж
Эгэл олныг айлгаж
Эрх ямбатай явахыг
Дурлаж зарим нь жаргал гэнэ
Дургүйцэж зарим нь зовлон гэнэ
Гэтэл халагдахаасаа өөр сэтэргүй
Хавийнхнийгаа айлгах сэнтэггүй
Хар гэртээ хаан бор гэртээ богд байхыг
Хал палгүй жаргал гэнэ
Хагас нь бас зовлон гэнэ
Намба ухаан төгс
Нас тогтсон авгайтай
Энхрийлэл халамж хоёрт нь
Эрхлэн хөлчүүрч хэвтэхийг
Зарим хүн ухаалаг жаргал гэнэ
Зарим хүн уйтгар зовлон ч гэнэ
Гэтэл амьдрал мэдэхгүй багачуулыг
Амрагаа болгож аваад
Ноолуулж эрхэлүүлэх ялдамд
Номорхож томорхож суухыг
Энэ биений жаргал гэнэ
Эр хүний зовлон ч гэнэ
Ай элдэв жаргал хэмжээтэй
Эцэст нь төлөх үнэтэй
Эрдэм сурах санасандаа хүрэх хоёр л
Энэ насны жаргал гэлтэй
Ай даа хожмын үр сад минь дээ
Хорин зууны бичиг судлахдаа
Зовлон гэж юу байдаг юм болоо гэж
Зон олноосоо сураглаж явах болтугай
Энэ үеийн бидэнд уух ус, идэх талх шиг
Элбэг байсаар байгаа
Зовлон гэдэг сүүдрийг нэвтэрхий толын хуудаснаас
Холын удам минь нэн ч зүдэж байж олж ойлгох болтугай
Энэ миний үеийнхэн хэн маань ч ялгаагүй
Элс шороотой хөдөөрхүү нутагт
Жаргал дунд биш зовлон дунд
Жаалхан биеэрээ унаж тусан төрсийм
Унахдаа дуулж төрөөгүй уйлж төрсийм
Өргөс ихтэй энэ хорвоод
Өөрөөн ч мэдэлгүй зовлон тоочсон нь тэр
Ой мод шиг зовлон дундаас гээсэн сүх шиг жаргалыг
Олох гэж яваад нэгэн насаа бардым
Олон зууны олон олон үеийнхэн
Олсноосоо олоогүй нь ихээ
Эх дэлхийн минь тансаг амьдрал дунд
Энэ их зовлон чухам хаанаас ундранам бэ
Элж улирдаг их түүхийн турш
Элдэв зовлон барагддаггүй юмуу
Үгүй ээ
Барагдах нь байтугай багассангүй
Үндсийг нь хүн өөрөө тариж
Үр жимс мэт энэ зовлонгоо ургуулж
Үржүүлж
Бие биендээ тараасаар байнам
Өвөг дээдэс болсон сармагчин ажаагаа
Өвчиж төрдөг хүн гэдэг амьтан
Өөртөө дандаа дайсан болж
Өег жаргалын оронд
Өвчин зовлон санаачилна
Үстэй чихэвчтэй малгай зохиосон мөртлөө
Үдэш өглөөний жаварт гоёж явж чихээ хөлдөөнө
Ган халуун зун олны өмнө нэрэлхэж гангалж
Бариу гутал өмсөөд хөлөө сүйтгэнэ
Хортойг нь мэдсээр байж архи дарсанд
Хорхойтсон баавгай шиг шунан согтоод
Хонуут өнжүүд огиж бөөлжөөд
Хоосон хохийн шартахын зовлонг эдлэнэ
Унд хоол байсаар байтал
Тамхины утаа залгилж бохь жажилж
Авсанд ортлоо зэрэмдэг болоод
Ам чөлөөгүй зовлон тоочино
Хүсч өөрий нь тоох нь байтугай
Хүн байна ч гэж хараагүй
Хар элгийн хүнд шохоорхон
Хайртай боллоо гэж давхиад
Эвий нь ололгүй сээтэгнэж
Эгдүүг нь хүргэж орхиод
Эцэст нь өөрийг нь тоосонгүй гэж
Элдвээр харааж цүхэж үлддэг
Тэрүүнийгээ өсгөн өсгөн
Тэнгэрт тулсан зовлон тоочдог
Тоочсон зовлондоо өөрөө итгэж
Толгой мэдрэлийн солио тусдаг
Элдэв хуулийг өөрөө батлаж
Эцэст нь тэрнийгээ өөрөө зөрчиж
Эрүүгийн хэрэгтэний сандалд сууж
Элгэн саднаараа зовлон болдог
Хэтэрхий бөх шорон баричихаад
Хэрэг тариж өөрөө орчихоод
Хэл мэдэхгүй адгуус хэмээн
Хэв хэнэггүй орилж цамнадаг
Өөрсөндөө эцэст нь амар заяа үзүүлэхгүй
Өөдгүй хэнхэг хүнд их эрх эдлүүлээд
Хариуд нь тэрүүндээ үе удмаараа
Харгислуулж гашуун зовлон эдлэнэ
Төрсөн үрээ үг сүггүй эрхэлүүлж
Төрхгүй мунхаг болгож өсгөөд
Хөлд нь сүүлд нь өөрснөө үрэгдэж
Хөрөнгө хогшил нэр төрөө баллуулдаг
Хүмүүс минь дээ
Хүсэл чинь их ухаан чинь урт ч гэлээ
Хүлээх тэвчээр чинь даанч богиноос
Хүүхэд мэт сониучхан аашиндаа хөтлөгдөж
Эртнээс эдүгээ хүртэл та нар
Эрэг сондуул мэт нуран нурсаар иржээ
Эзэгнэн захирч чадаагүй өөрөөсөө болоод
Энэ мэтчилэн та нар зовсоор байх юмуу
Илэрхийлэх гээд байгаа санаагаа илэрхийлж чадаагүй мэт. Хамгийн гол нь юу ч болж бай ердөө л амьдралын сайханыг мэдрэхийг хичээцгээе...

Subscribe to:
Posts (Atom)