Wednesday, December 6, 2006

Анхны бичлэг

Миний блогт саатан зочилж буй хүн бүрийн амрыг айлдья

Нилээн дээрээс хойш блог нээх юмсан гэж бодож явсаар байгаад арай гэж өнөөдөр нэг нээлээ. Нэгэнт анхны бичлэг тул блогийнхоо нэрний талаар товч тайлбар хийсэн нь зүгээр болов уу гэж бодлоо. Миний бие Япон хэлний орчуулагч мэргэжилтэй, тийм ч учраас хэлнийхээ давуу талыг жаахан ашиглаад блогийнхоо нэрийг японоор өгчихлөө (давуу тал ч гэж хэхэ сүртэй зүйл байхгүй л дээ). 【私の世界へ】 гэдэг маань "Миний ертөнцрүү" гэсэн үг юм. "Миний ертөнцрүү" гэж нэрлэх болсон учир нь миний блог дээр миний л бодол санаа, сэтгэгдэл, эргэцүүлэл бичигдсэн байх тул түүнийг уншиж байна гэдэг маань миний ертөнцрүү нэвтрэн орж буйтай агаар нэгэн хэмээн сэтгэсэн учраас ийнхүү нэрийдлээ. Магадгүй заавал миний бодол төдий биш өөр зүйл бичих ч үе байж болох л доо. Гэхдээ л өдөржин бодсоны эцэст энэ нэр л хамгийн тохиромжтой мэт санагдлаа. За ямар ч байсан блогоо нээчлээ.
Миний бодлоор ер нь ямар нэгэн юмны эхлэхийг тавих хамгийн хэцүү мэт, харин эхэлцэн байхад бол учиртай. Юу гэх гээд байна вэ гэхээр одоохондоо блогтоо яг юу бичиж байхаа сайн мэдэхгүй байгаа хэдий ч нэгэнт эхэлсэн учир ямар нэгэн юм бичиж л таараа (хэхэ).