Wednesday, July 9, 2008

Step Up 2

Өмнөх бичлэг дээр сайхан цаг ирвэл Step Up 2-н final dance performance-г оруулна гээд биччиж. Тэр сайхан цаг нь ирсэн бололтой хэхэ. Бараг олонх нь үзцэн байж мэднэ. Гэхдээ зүгээрээ дахиад нэг үзчих.

Monday, May 12, 2008

Step Up 1
Заа ойрд ч блогтоо салхи оруулахгүй их муухай юм боллоо шд.
Манайхаан нэг сайхан киноны төгсгөлийн хэсгийг сонордуулья гэж бодлоо л доо. Яахав ихэнх нь үзцэн байх л даа. Гэхдээ л тэр хэсгийг нь дахин нэг үзчих юмсан гэж бодоод явдаг хүн байгаа ч юм билүү тээ. Тэгэхээр тэр хүмүүст л зориулж байгаам шүү. Step Up гээд кино мэднэ биз дээ. Үнэн тасархай. Тэр киног үзэнгүүт шууд л танцлмаар санагдаж байгаа юм чинь. Харин гэртээ үзээд бол нэмэргүй ээ юун тэр бүжиглэх. Киног кино театрт гэдэг дүрмийг баримталж байж л тийм сайхан сэтгэл хөөрлийг мэдэрнэ гэж байгаа. За тэгээд миний үзүүлэх гээд байгаа зүйл маань энэ киноны төгсгөлийн хэсгийн бүжиг юм.
Гоё оо гоё.
Step Up 2 нь бас гарцан. Тэр нь бас мэдээж гоё оо. Даанч би кино театрт хараахан үзэж амжаагүй байгаа л даа. Гэртээ л үзсэн. Бас л театрт үзвэл ямар байх нь тодорхой. Нэг дээрээ сонгодог гэхүүдээ бүжгийг гудамжны бүжигтэй хослуулах маягтайгаар гаргасан байсан бол 2 дээрээ гудамжны бүжгийг голчлон харуулсан байна лэ. Ёоо тэр кинон дээр тоглож байгаа гарууд нь ямар аймар бүжиглэдийн бээ. 2-ынх нь сүүлийн бүжиг нь ёооо аймараа аймар.
Жинхэнэ чөлөөт сэтгэлгээ.
Бүжгийн урлаг.
Өөр хэлэх ч үг алга.
За тэгээд та бүхэн тухлан сууж таалан соёрхоно уу.
(Цагийн сайханд, YouTube-г хаагаагүй байхад олж авсиймөө. Одоо өнгөрсөн хорвоо. Гэхдээ яах вэ дахин нэг сайхан цаг ирвэл StepUp2-н final dance performance-г блогтоо байрлуулж та бүхнийхээ тунгалаг мэлмийг мялаах болно гэдгээ амлаж байна.)


Monday, January 14, 2008

The Bandits

Энэ удаа Bandits-ийн ганц хоёр дууг сонирхуулья гэж бодлоо. Энэ бол кинон дээрх хамтлаг юм. Яг амьдрал дээр байсан эсэхийг нь сайн мэдэхгүй юм. Зарим нь байсан гээд л, зарим нь байгаагүй гээд л байдын байна лэ. Германы кино байсан шиг санагдаж байна. 4 эмэгтэйн тухай гардын. Дөрвүүлээ шоронд байж байгаад, яагад ч билээ хамтлаг байгуулаад, оргоод алж өгнөө. Кино нь үнэн гоёоо. Бас эдний дуунууд нь нээх гоё. Юутай ч сонсоод үзэхгүй юу дөө.