Monday, May 12, 2008

Step Up 1
Заа ойрд ч блогтоо салхи оруулахгүй их муухай юм боллоо шд.
Манайхаан нэг сайхан киноны төгсгөлийн хэсгийг сонордуулья гэж бодлоо л доо. Яахав ихэнх нь үзцэн байх л даа. Гэхдээ л тэр хэсгийг нь дахин нэг үзчих юмсан гэж бодоод явдаг хүн байгаа ч юм билүү тээ. Тэгэхээр тэр хүмүүст л зориулж байгаам шүү. Step Up гээд кино мэднэ биз дээ. Үнэн тасархай. Тэр киног үзэнгүүт шууд л танцлмаар санагдаж байгаа юм чинь. Харин гэртээ үзээд бол нэмэргүй ээ юун тэр бүжиглэх. Киног кино театрт гэдэг дүрмийг баримталж байж л тийм сайхан сэтгэл хөөрлийг мэдэрнэ гэж байгаа. За тэгээд миний үзүүлэх гээд байгаа зүйл маань энэ киноны төгсгөлийн хэсгийн бүжиг юм.
Гоё оо гоё.
Step Up 2 нь бас гарцан. Тэр нь бас мэдээж гоё оо. Даанч би кино театрт хараахан үзэж амжаагүй байгаа л даа. Гэртээ л үзсэн. Бас л театрт үзвэл ямар байх нь тодорхой. Нэг дээрээ сонгодог гэхүүдээ бүжгийг гудамжны бүжигтэй хослуулах маягтайгаар гаргасан байсан бол 2 дээрээ гудамжны бүжгийг голчлон харуулсан байна лэ. Ёоо тэр кинон дээр тоглож байгаа гарууд нь ямар аймар бүжиглэдийн бээ. 2-ынх нь сүүлийн бүжиг нь ёооо аймараа аймар.
Жинхэнэ чөлөөт сэтгэлгээ.
Бүжгийн урлаг.
Өөр хэлэх ч үг алга.
За тэгээд та бүхэн тухлан сууж таалан соёрхоно уу.
(Цагийн сайханд, YouTube-г хаагаагүй байхад олж авсиймөө. Одоо өнгөрсөн хорвоо. Гэхдээ яах вэ дахин нэг сайхан цаг ирвэл StepUp2-н final dance performance-г блогтоо байрлуулж та бүхнийхээ тунгалаг мэлмийг мялаах болно гэдгээ амлаж байна.)


4 comments:

Badka said...

"Блогтоо салхи оруулна" энтэр хүмүүс их сүртэй ярьдаг болжээ. кк

Badka said...

Bayasaa ta 2 iin blog l garchiggui bdagiin uchir yu ve?

Өнөржаргал said...

Oo tasartsan ain..bi kinog n uzej bgaguin bn aa..gehdee ene bujig n tasarhai ymaa kk

Boogii said...

Oh kinog n uzegui bol uz gej zuvulmuur bn. Nadah chin tasarhaishd hehe