Thursday, February 15, 2007


Амьдрал аа гэж...

Хүн ер нь яах гэж амьдардаг вэ? Мэдээж би амьдралыг дүгнэх хэмжээнд хүртэл хангалттай амьдарч туршлага хуримтлуулаагүй нэгэн л дээ. Гэхдээ минийхаар бол хүн мэдрэх гэж амьдардаг мэт. Уйтгар гуниг, баяр баясгалан, хайр дурлал, үзэн ядалт гээд л бүгд л хүний сэтгэлийн илрэл. Бүхий л зүйл мэдрэмжтэй холбоотой байдаг гэдэгтэй маргах хүн байхгүй бизээ. Сайхан хоол идэх, сайхан хувцах өмсөх, сайхан амьдрах гээд л. Яагаад сайхан гэж? Мэдээж сайхан гэж мэдрэгдэж байгаа учраас л сайхан. Хүн бүрийн сайхны мэдрэмж өөр өөр байдаг. Заримдаа сайхан гэсэн зүйл маань хэмжээнээсээ хэтрэхээрээ муухай болж хувирна. Яагаад вэ гэхлээр ямар нэгэн юм хэмжээнээсээ хэтрэхээрээ утгаа алддаг. Хичнээн хөрөнгө мөнгө, орон байр бүхий л зүйл байлаа гээд тэр хүнд сайхан гэсэн мэдрэмжийг төрүүлж чадахгүй, сайхан гэдгийг нь өөрөө мэдэрч чадахгүй л бол тэр хүний хувьд амьдрал аз жаргалгүй мэт санагдах бизээ. Тэгэхээр сайхан амьдрах, аз жаргалтай байх гэдэг маань тухайн хүний сэтгэл санаанаас их шалтгаалах бололтой юм. Ингээд бодохоор хүн өөрийн амьдарч байгаа өнөөдрөөсөө сэтгэл ханамж авч чаддаг байх хэрэгтэй юм болуу. Гэхдээ сэтгэл ханалаа гээд ямар нэгэн хүсэл мөрөөдөл, төлөвлөгөөгүй байна гэсэн үг биш юм. Өөрийн хүсэж байгаа сайхан амьдрал, сайхан гэх бүхий л зүйлд хүрэхийн төлөөх бяцхан төлөвлөгөөг өөртөө бий болгож түүндээ хүрэхийн төлөө хичээхийн хамтаар өнөөдөр байгаа амьдралаасаа ч гэсэн таашаал авахын тулд өдөр бүрийг сонирхолтой өнгөрөөж чадвал л хүн болж төрсөний утга учир гарах бизээ. Ингээд л хараад байхад ямар нэгэн төлөвлөгөө, хүсэл, зорилго бүхэн угтаа бид бүхний байнга яриж байдаг аж жаргал, сайхан амьдралд чиглэж байдаг билээ. Харин тэр аж жаргалтай сайхан амьдрал гэдгийг нөгөө л нэг мэдрэмж маань л мэдрэх болно.

Хатмал цөлд явахад хар ус амттай
Харанхуй шөнийн дунд өнчин зул гэрэлтэй
Жаргал ховор цагт жаргалын бага нь амттай
Хэт элбэг жаргал дунд хэсэгхэн зовлон бас амттай
Ингэхэд ер нь жаргал гэж илэрхийлж юуг хэлдэг юм болоо
Хүндэт тэр жаргал тэгээд хүн бүхэнд адилхан уу
Үгүй ээ
Үүлэнд хэлбэр байхгүй
Үйсэнд ширхэг байхгүй
Үнсэнд тоо байхгүй
Усанд өнгө байхгүй
Утаанд үнэ байдаггүй
Ургамалд дуу байдаггүй
Учир нь гэвэл хэтэрхий баян байгаль
Хэлбэрт захирагдах дургүй гэнэ
Хэнд юу сайхан бэ гэдгийг
Хэлж тогтоож болдоггүй гэнэ
Амттаны сайханыг идэж өнгөтний сайханыг өмсөж
Аливаад дутах зовлонгүй амар жимэр суухыг
Зарим хүн жаргал гэнэ
Залхаж хагас нь зовлон гэнэ
Гэтэл бусдаас харамлах өмчгүй
Будаж гоодох гоёлгүй
Буруудсан ч зөвдсөн ч
Хувьдаа буйдхан тэнэж явахыг
Эр хүний жаргал гэнэ
Энэ насны зовлон ч гэнэ
Сайн хүлэг унаад сайхан эмээл тохоод
Хүүхний сайхантай ханьлаад хүнд гайхуулж явахыг
Хамгийн дээд жаргал гэнэ
Хагас нь бас зовлон гэнэ
Гэтэл хүн тоохгүй унаатай хүүхэд ч тоохгүй эмээлтэй
Амьтан тоохгүй эхнэртэй амиа борлуулж суухыг
Алд биений жаргал гэнэ
Арчаа байхгүй зовлон ч гэнэ
Төрийн тушаал тэвшиж
Төмөр царай царайлж
Эгэл олныг айлгаж
Эрх ямбатай явахыг
Дурлаж зарим нь жаргал гэнэ
Дургүйцэж зарим нь зовлон гэнэ
Гэтэл халагдахаасаа өөр сэтэргүй
Хавийнхнийгаа айлгах сэнтэггүй
Хар гэртээ хаан бор гэртээ богд байхыг
Хал палгүй жаргал гэнэ
Хагас нь бас зовлон гэнэ
Намба ухаан төгс
Нас тогтсон авгайтай
Энхрийлэл халамж хоёрт нь
Эрхлэн хөлчүүрч хэвтэхийг
Зарим хүн ухаалаг жаргал гэнэ
Зарим хүн уйтгар зовлон ч гэнэ
Гэтэл амьдрал мэдэхгүй багачуулыг
Амрагаа болгож аваад
Ноолуулж эрхэлүүлэх ялдамд
Номорхож томорхож суухыг
Энэ биений жаргал гэнэ
Эр хүний зовлон ч гэнэ
Ай элдэв жаргал хэмжээтэй
Эцэст нь төлөх үнэтэй
Эрдэм сурах санасандаа хүрэх хоёр л
Энэ насны жаргал гэлтэй
Ай даа хожмын үр сад минь дээ
Хорин зууны бичиг судлахдаа
Зовлон гэж юу байдаг юм болоо гэж
Зон олноосоо сураглаж явах болтугай
Энэ үеийн бидэнд уух ус, идэх талх шиг
Элбэг байсаар байгаа
Зовлон гэдэг сүүдрийг нэвтэрхий толын хуудаснаас
Холын удам минь нэн ч зүдэж байж олж ойлгох болтугай
Энэ миний үеийнхэн хэн маань ч ялгаагүй
Элс шороотой хөдөөрхүү нутагт
Жаргал дунд биш зовлон дунд
Жаалхан биеэрээ унаж тусан төрсийм
Унахдаа дуулж төрөөгүй уйлж төрсийм
Өргөс ихтэй энэ хорвоод
Өөрөөн ч мэдэлгүй зовлон тоочсон нь тэр
Ой мод шиг зовлон дундаас гээсэн сүх шиг жаргалыг
Олох гэж яваад нэгэн насаа бардым
Олон зууны олон олон үеийнхэн
Олсноосоо олоогүй нь ихээ
Эх дэлхийн минь тансаг амьдрал дунд
Энэ их зовлон чухам хаанаас ундранам бэ
Элж улирдаг их түүхийн турш
Элдэв зовлон барагддаггүй юмуу
Үгүй ээ
Барагдах нь байтугай багассангүй
Үндсийг нь хүн өөрөө тариж
Үр жимс мэт энэ зовлонгоо ургуулж
Үржүүлж
Бие биендээ тараасаар байнам
Өвөг дээдэс болсон сармагчин ажаагаа
Өвчиж төрдөг хүн гэдэг амьтан
Өөртөө дандаа дайсан болж
Өег жаргалын оронд
Өвчин зовлон санаачилна
Үстэй чихэвчтэй малгай зохиосон мөртлөө
Үдэш өглөөний жаварт гоёж явж чихээ хөлдөөнө
Ган халуун зун олны өмнө нэрэлхэж гангалж
Бариу гутал өмсөөд хөлөө сүйтгэнэ
Хортойг нь мэдсээр байж архи дарсанд
Хорхойтсон баавгай шиг шунан согтоод
Хонуут өнжүүд огиж бөөлжөөд
Хоосон хохийн шартахын зовлонг эдлэнэ
Унд хоол байсаар байтал
Тамхины утаа залгилж бохь жажилж
Авсанд ортлоо зэрэмдэг болоод
Ам чөлөөгүй зовлон тоочино
Хүсч өөрий нь тоох нь байтугай
Хүн байна ч гэж хараагүй
Хар элгийн хүнд шохоорхон
Хайртай боллоо гэж давхиад
Эвий нь ололгүй сээтэгнэж
Эгдүүг нь хүргэж орхиод
Эцэст нь өөрийг нь тоосонгүй гэж
Элдвээр харааж цүхэж үлддэг
Тэрүүнийгээ өсгөн өсгөн
Тэнгэрт тулсан зовлон тоочдог
Тоочсон зовлондоо өөрөө итгэж
Толгой мэдрэлийн солио тусдаг
Элдэв хуулийг өөрөө батлаж
Эцэст нь тэрнийгээ өөрөө зөрчиж
Эрүүгийн хэрэгтэний сандалд сууж
Элгэн саднаараа зовлон болдог
Хэтэрхий бөх шорон баричихаад
Хэрэг тариж өөрөө орчихоод
Хэл мэдэхгүй адгуус хэмээн
Хэв хэнэггүй орилж цамнадаг
Өөрсөндөө эцэст нь амар заяа үзүүлэхгүй
Өөдгүй хэнхэг хүнд их эрх эдлүүлээд
Хариуд нь тэрүүндээ үе удмаараа
Харгислуулж гашуун зовлон эдлэнэ
Төрсөн үрээ үг сүггүй эрхэлүүлж
Төрхгүй мунхаг болгож өсгөөд
Хөлд нь сүүлд нь өөрснөө үрэгдэж
Хөрөнгө хогшил нэр төрөө баллуулдаг
Хүмүүс минь дээ
Хүсэл чинь их ухаан чинь урт ч гэлээ
Хүлээх тэвчээр чинь даанч богиноос
Хүүхэд мэт сониучхан аашиндаа хөтлөгдөж
Эртнээс эдүгээ хүртэл та нар
Эрэг сондуул мэт нуран нурсаар иржээ
Эзэгнэн захирч чадаагүй өөрөөсөө болоод
Энэ мэтчилэн та нар зовсоор байх юмуу

Илэрхийлэх гээд байгаа санаагаа илэрхийлж чадаагүй мэт. Хамгийн гол нь юу ч болж бай ердөө л амьдралын сайханыг мэдрэхийг хичээцгээе...

8 comments:

Badka said...

Мэдрэх гэж амьдарнаа гэхээр чинь уйтгар гуниг, хайр дурлал, үзэн ядалтыг урьдчилан төлөвлөөд тэгсний дараа сая тэрнийг мэдрэхийн тулд нэг юм хийнээ гэсэн үгээ дэ. Логик-н хувьд арай л биш шиг байхын, хэхэ.
Амттай хоол, тансаг машин, тасархай хүүхэн гээд л, эхлээд мэдэрчээд дараа нь л үзэж тарах бх даа.
Тэхээр тухайн үед мэдрэгдсэн мэдрэмжээ биелүүлэхийн тулд нэг юм хийчээд дахиж өөр мэдрэмж санамсаргүй үүсэх нь үү гэдгийг тэрхэн зуур мэдрээд тэгээд үгүй бол queue-д нь өөр мэдрэмж үлдсэн эсэхийг if-дэж шалгаад хэрэв байхгүй бол урьдны мэдрэмжүүдээ хадгалдаг өөр нэг queue-дэх мэдрэмжээ биелүүлнэ. Харин энэ queue нь хэзээ ч хоосон байхгүй бх жишээтэй. хэхэхэ

Boogii said...
This comment has been removed by the author.
Boogii said...

Arai bish yuma bi tiim utgaar heleegui l dee. Gehdee medrehiin tuld ymar negen yum hiine gedeg harin utgiin huvid taarah yum shig. Bid nar etssiin etsest ter goyo saihan huuhen , zaluu, mashin, az jargaltai amidral ene teriig n medrehiin tuld l dor burnee ymar negen yum hiij, tolovloj bgaa bus uu. Harin hair durlal, uitgar gunig, uzen yadaltiig uridchilan tolovlono gej ymar yum bhav dee.

sanakae said...

Амьдрал мэдрэмж 2 адилхан л даа хувийн бодолд минь мэдрэнэ гэдэг нь амьдал гэсэн утгыг илэрхийлж байдаг. Харин тэр мэдрэмж нь ямар гэсэн ангилалд орохоор амьдрана гэсэн утгыг илэрхийлж байх жишээтэй. Бороро сайхан бичсэн байна. Би буруу ойлгоогй бол Чойномын шүлгийг утгаа гаргаж чадаагй гэж шүүмж бичсэн байх юм Монголд Чойном яруу найргийг шинэ түвшинд гаргаж ирсэн дахин давтагдашгүй үг хэллэг ашигладаг дээр нь энгийн үгийг уран болгож чадсан ганц хүн нь гэж боддог Хамгийн утга төгс бүтээлтэй

Boogii said...

Hehe Sainaa jahan buru oilgoson bololtoi. Yalaa gej tiim nertei hunii shulgiig tegej heleh bilee. Uurinhuu bichlegiig helj bgaa n ter shu de :)

Anonymous said...

Боогий ч мөндөө. Хүн амьд байгаагаа мэдрэх гэж амьдардаг нь үнэн. Үүний дээр би гэдэг хүн байсан юм шүү гэдгийг илэрхийлэх мөрийг үлдээх ёстой. Энэ мөр том байх тусмаа чамайг байсан гэдгийг бусад хүмүүс анзаарах болно. Энэ бол миний амьдарч байгаагийн учир шалтгаан. Хэ хэ
Заримдаа тэр сайхан хүүхэн, машин энэ тэр нэг их сайхан мэдрэмж түрүүлэхээр зүйл биш шиг санагддаг юм. Байдаг л зүйл. Хүсвэл хэзээ ч авч чадна(Жаахан хөдөлмөрлөх хэрэгтэй байх). Харин тэр ул мөрийг үлдээх л насны минь ажил болох байх даа. Үлдээж чадах юм бол мэдрэмж нь хэзээ ч хуучрахгүй үргэлж шинэ байх болно. Харин тэр сайхан хүүхэн машин энэ тэр нь үүний явцад бий болчихсон байна байх.

Anonymous said...

Боогий ч мөндөө. Хүн амьд байгаагаа мэдрэх гэж амьдардаг нь үнэн. Үүний дээр би гэдэг хүн байсан юм шүү гэдгийг илэрхийлэх мөрийг үлдээх ёстой. Энэ мөр том байх тусмаа чамайг байсан гэдгийг бусад хүмүүс анзаарах болно. Энэ бол миний амьдарч байгаагийн учир шалтгаан. Хэ хэ
Заримдаа тэр сайхан хүүхэн, машин энэ тэр нэг их сайхан мэдрэмж түрүүлэхээр зүйл биш шиг санагддаг юм. Байдаг л зүйл. Хүсвэл хэзээ ч авч чадна(Жаахан хөдөлмөрлөх хэрэгтэй байх). Харин тэр ул мөрийг үлдээх л насны минь ажил болох байх даа. Үлдээж чадах юм бол мэдрэмж нь хэзээ ч хуучрахгүй үргэлж шинэ байх болно. Харин тэр сайхан хүүхэн машин энэ тэр нь үүний явцад бий болчихсон байна байх.

Delebed said...

Сумогийн Аварга Давгадорж ах дээр нэг Башод түрүүлчээд ингэж хэлж байсаныг санаж байна. "Мэдрэмж, Сэтгэл гэж Үнэн аварга зүйл юмаа" гэж хэлсэн. Тгд түүнийхээр бол Сэтгэл л тэр олон Башод түрүүлэхэд нь тусалсан юм шиг.
зааз Энэ блог нэлээн удсан юм байна. Эзэн нь блогоо шалгадаг ч юм уу? хэхэ