Monday, May 7, 2007


Зарлал хэхэ

За хө цаана чинь Хийлч Дээгийгийн тоглолт болох гэж байна шүү дээ (магадгүй аль хэдийн мэдсэн байж болох хэхэ). Мэргэжлийн хүмүүсийн хувьд ямарыг нь сайн мэдэхгүй юм. Надаа л бол их таалагддаг. Дээр Нюансын тоглолтон дээр тоглож байсан. Урид нь ТВ-ээр гэхээс биш яг тайзнаас нь харж байгаагүй юм даг. Ганцаараа гэхэд үзэгчидээ дажгүй сайхан хөгжөөчихдөг юм байна лэ. Дээрээс нь энэ удаагийн тоглолтон дээр нь Сарны чулуу чуулга, Memory pop orchestra гээд л хамтран тоглох юм байна лэ. Тэгэхээр гоё тоглолт болох байхаа. Би л лав үзнэ гэж бодож байгаа. Жаахан уриалга хэлэхэд хэрэв миний блогийг уншиж буй хүн байвал танд энэ тоглолтыг заавал үзээрэй гэж санал болгож байна. Нэгэн оройн сэтгэлийн цэнгэл эдлэх байх шүү. Аан бас Соёлын Төв Өргөөнд болно шд. Тэгэхээр дээрийн миний муулаад байсан UB Palace-аас хамаагүй гоё байх нь мэдээж. За тэгээд
тоглолтоо үзчихээд сэтгэгдлээ бичнээ. Үзээгүй хэн нэгэнд нь ч мөн сонирхолтой байх байлгүй.

3 comments:

sanakae said...

Дээгий эгч ч авъяастай бас нэлээд ажилласаг юм шиг байгаа юм шүү. Монголчууд "хийл" гэж мэдэхгүй ойлгохгүй байхад л мэдрүүлж чадсан хүн гэж боддог доо.

Boogii said...

Ter ch tiim bh shuu. Yag odoohondoo Deegii shig olond tanil hiilchin Mongoldoo bol alga l bnshd te. Uur humuus bdag l bh. Gehdee Deegiig bol barag l hun bolgon medeh bh. Tegeed togloltiig n uzeh gej bnu?

Battur Sanchin said...

Дээгийг зурагтаар харснаас цаашгүй. Биеэ авч яваа, аяглаж байгаа нь их дажгүй шүү, sexy. I like her ;)